Й е м е н и й Ерөн хий лөгч Али Абдулла Салех ойрын хугацаанд албан тушаалаасаа огцорно гэдгээ өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэнийг “Reuters” дамжууллаа. Тус улсын төв телевизээр хийсэн мэдэгдэлдээ тэрбээр “Тун удахгүй огцорно” гэсэн байна. Түүнчлэн үймээн, бослого, эмх замбараагүй байдлаас сэргийлэх арга хэмжээ авахаа Али Абдулла Салех онцолжээ.
Саудын Арабт удаан хугацаагаар эмчлүүлсэн Ерөнхийлөгч ард түмний шаардлагыг хүлээн авч, өөрчлөлт хийнэ хэмээн удаа дараа амласан юм. Гэсэн ч жагсагчид өөрчлөлтийг бус, Ерөнхийлөгчийг огцруулахыг хүсэж буйгаа илэрхийлсээр байгаа. Арабын орнууд, АНУ, Европын холбоо түүнд албан тушаалаасаа огцрохыг уриалж, сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хийхийг санал болгож байв.