Хятадын вакцины хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг “Sinovac”-ын цэвэр ашиг өнгөрсөн онд 78 дахин өсөж, ойролцоогоор 14.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж тус компанийн тайланд дурджээ. Тодруулбал, борлуулалт нэмэгдсэнээр цэвэр ашиг нь өссөн аж. Жилийн өмнөх ийм үзүүлэлт 185.2 ам. доллар байсан гэнэ. Одоогийн байдлаар “Sinovac” улс орнуудад 2.8 тэрбум гаруй тун “CoronaVac” вакцин нийлүүлснээс 300 сая тунг Хятадын эрүүл мэндийн системийн байгууллагуудаар дамжуулсан аж.
З.Амгалан