Афганистаны нийслэл Кабул хотын нэг сүмд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 50 гаруй хүний амь эрсэдсэнийг “Reuters” агентлаг мэдээлэв. Дэлбэрэлт мөргөлийн үеэр болсон байна. Энэ үеэр 21 хүн шархаджээ. Сүүлийн үед тус улсад дэлбэрэлт цөөнгүй болж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн эцсээр хойд нутгийнх нь Балх мужид хоёр удаа дэлбэрэлт болж, арван хүн амиа алдсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн дэлбэрэлт болж, 40 хүн амиа алдаж, 100 орчим иргэн шархадсан аж. Өнгөрсөн оны наймдугаар сараас Афганистан улс “Талибан” хөдөлгөөнийхний хяналтад орсон билээ.
З.Гал