Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран халамжлах үүрэгтэй роботыг Японы Токио хотын “Рикэн” технологийн их сургуулийн эрдэмтэд нийтэд танилцууллаа. “Риба” нэртэй уг робот хэвтрийн дэглэм сахиж буй өвчтөнийг гар дээрээ өргөж жорлонд хүргэх, тэдний хоол унд, эм тариаг дөхүүлэх, усанд оруулж, тэр бүү хэл үсийг нь угааж өгөх чадвартай гэнэ.
“Зургаан настай хүүхэдтэй нуруугаараа чацуу робот 80 кг жинтэй хүнийг өргөж даана. Түүнээс гадна роботын гарыг зөөлөн, уян хатан силиконоор хийсэн тул яг л хүнийх мэт мэдрэмж төрүүлдэг” хэмээн “Рикэн” их сургуулийн багш Гуо Сижиэ ярьсныг “New technology” сэтгүүлд мэдээлжээ. “Раби”-гийн хийх ёстой ажлын өгөгдлийг тусгай программд бичиж үлдээх аж.
Зохион бүтээгчид “Panasonic” компанитай хамтран асрагч роботууд үйлдвэрлэн, худалдаанд гаргахаар төлөвлөж байна.