Шведийн нэрт яруу найрагч Томас Транстрёмер утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн тухай ВВС дамжууллаа. Тэрбээр сэтгэл судлаач, эмч мэргэжилтэй бөгөөд насанд хүрээгүйчүүдийн хо рих ангид ажиллаж байсан аж. Хайку шүлгээрээ ертөнцийг үзэх шинэ үзлийг бий болгосныхоо төлөө Нобелийн шагнал хүртсэн Транстрёмер шүлэг, хүүрнэл зохиолын 12 ном хэвлүүлжээ.
“Нобелийн шагналд олон удаа нэр дэвшиж байсан ч энэ баярт үйл явдал бидний хувьд гэнэтийн байсан” хэмээн Томас Транстрёмерийн гэргий Моника ярьсан аж. Өдгөө 80 настай Томас Транстрёмер 1966 онд Бельманы нэрэмжит утга зохиолын шагнал, 1981 онд Петраркагийн нэрэмжит яруу найргийн шагналыг хүртэж байв.
Дашрамд хэлэхэд, Нобелийн шагналыг гардуулах ёслол энэ сарын 10-нд буюу Альфред Нобелийн нас барсан өдөр Стокгольмд болно.
Х.ОД