Оросын эрдэмтэд нүдний дотоод гадаргуу буюу торлог бүрхэвч болон харааны мэдрэлийн толгой хэсгийг шинжиж зүрх, судасны өвчин үүсэх эрсдэлийг урьдчилан таамаглах боломжийг нээсэн талаар мэдээлжээ. Сеченовын их сургуулийн багийнхны боловсруулсан эл технологи нь хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд зөвхөн урьдчилан оношилж, таамаглаад зогсохгүй энэ салбарынханд сургалтын бааз болох боломжтой аж. “Энэ нь эмч нарт нүдний угийн зургийг ашиглан зүрх, судасны өвчлөлийг бараг 100 хувийн нарийвчлалтай урьдчилан таамаглах боломж олгоно” хэмээн онцолсон эрдэмтдийн тайланд дурдсанаар уг технологийг ойрын таван жилийн хугацаанд эмнэл зүйд нэвтрүүлэх юм байна. Сеченовын их сургуулийн Зүрх судлал, хэт авиан оношилгооны тэнхимийн профессор Ф.Копылов “Нүдний угийн шинжилгээ нь оношилгооны хялбар аргуудын нэг юм. Бидний боловсруулсан аргачлал нь 99 гаруй хувийн нарийвчлалтай байгааг туршилтууд харуулсан” гэжээ.