Америкийн мэргэжилтнүүд хараагүй болон хараатай хүмүүсийн үг, үсэг цээжлэх чадамж, бусдын яриаг санах ой тогтоолтыг харьцуулан судалжээ. Олон янзын туршилтуудаар энэ тал дээр хараагүй хүмүүс илүү чадварлаг болохыг тогтоосон аж. Хараагүй хүмүүс бусдын яриаг илүү сайн санадаг нь шинжлэх ухаанаар батлагдлаа хэмээн “Experimental brain research” сэтгүүлд мэдээлжээ.
Америкийн Жонс Хопкинс болон Ирвин их сургуулийн мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр хараагаа алдсан хүмүүсийн хэл, яриатай холбоотой санах ой илүү хөгжсөн байдгийг эдгээр туршилтаар нотолсон юм байна.