Дэлхийг өөрчилсөн гурван алим:
-Евагийн хазсан алим, тэр үнэнийг нээсэн.
-Ньютоны толгой дээр унасан алим, тэр дэлхийн таталцлын хуулийг нээсэн.
-Стив Жобсын бүтээсэн “Алим”, технологийн ертөнцөд хувьсгал хийсэн.
“Apple”-ийг үндэслэгч Стив Жобс 56 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Энэ гэнэтийн мэдээ Франкфуртийн хөрөнгийн бирж дэх “Аpple”-ийн хувьцааг 5.3 хувиар унагаж дөнгөсөн юм. Гэвч энэ нь Стив Жобсын “Apple”-д өгсөн бүхэнтэй харьцуул бал өчүүхэн төдий. “Apple”-ийн хувьцаа 1997 оноос хойш нийт 9000 хувиар өссөн супер амжилт Стивийнх бөгөөд энэ хугацаанд “Intel”-ийнх ердөө 14 хувиар өсөж, “Hewlett-Packard”-ынх 48 хувиар буурсан байж. “Pixar”, “Walt Disney”-д киноны гүйцэтгэх продюсерийн ажил эрхэлж явсан тэрбээр 1970 онд “Apple” компанийг үн дэслэсэн нь өдгөө АНУ-ын ДНБ-ээс ч давсан их хөрөнгөтэй, дэлхийн хамгийн том брэнд болт лоо томорсон.
“Apple”-ийг бай гуулах тухай ярилцах үед тэр ердөө 16 настай байжээ. 1983 онд Стив Жобс “Apple”-ийн гүйцэтгэх захирлын ажлаа “Pepsi Cola” компанийн ерөнхийлөгч асан Жон Скаллид шилжүүлэхээр ятгах үедээ “Та чихэртэй ус зарж амьдралаа эрсдэлд оруулахын оронд бидэнтэй нэгдэж дэлхийг өөрчлөхийг хүсэхгүй байна гэж үү?” хэмээн тулгажээ. Энэ асуултын үр дүнд компьютерийн зах зээлд тэсрэлт болсон “Макинтош”- ийг бүтээж, “Apple” хэлсэндээ хүрч технологийн ертөнцийг өөрчилж чадсан юм. Үүний дараа Стив хэсэг хугацаанд “Next” компанид ажилласан бөгөөд “Apple” 1996 онд уг компанийг 429 сая ам.доллараар худалдан авч, Стивд гүйцэтгэх захирлын албан тушаал санал болгожээ.
Энэ санал “Apple”-д “Ipod”, “Iphone”, “Ipad” гэх гурван супер технологи болон соёолсон бөгөөд компанийн үндсэн хөрөнгийг 65.2 тэрбум ам.долларт хүргэж чадсан байна. Энэ бол хэний ч эвдээгүй амжилт. Түүний үхэлд гүнээ харамсаж, Б.Обама “Стивийн гараашт мэндэлсэн санаа технологийн салбарт тэсрэлт болохоос гадна бидний харилцааг илүү ойлгомжтой, ойрхон болгосон” гэсэн бол Билл Гейтс “30 жилийн өмнөх бидний анхны уулзалт одоо ч тодхон харагдаж байна. Тэр технологийн ертөнцийн хамгийн үнэ цэнэтэй эрдэнэс байсан юм” хэмээжээ.