Америкийн бизнес эрхлэгч Элон Маск “Твиттер”-ийг 44 тэрбум доллароор худалдаж авсан тухай “PR news¬wire” цахим хуудсанд мэдээлжээ. “Нэгж хувьцааг 54.2 доллароор бэлнээр худалдаж авах гэрээ байгуулснаар “Твиттер” олон нийтийн бус, 100 хувь Элон Маскийн хувийн өмч боллоо” гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна. “Захирлуудын зөвлөл зардал, баталгаа, санхүүжилтийн үүднээс Элоны саналыг сайтар судалж, шийдвэр гаргасан” гэж твиттерийн Захирлуудын зөвлөлийн хараат бус захирал Брет Тейлор мэдэгджээ
З.Амгалан