Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдсан. Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн талаар БШУЯ-аас мэдээллээ.
Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны 05-р сарын 07-ны өдөр зохион байгуулна.
Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь 2022 оны 05-р сарын 01-ний өдөр гарна.