ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дөхлөө. Эрх баригч Нэгдсэн Орос намаас В.Путин, Д.Медведев хоёрын хэн нь нэр дэвших талаар бүр дөрвөн жилийн өмн өөс ярьсан. Өнгөрөгч бямба гаригт тус намын II их хурал болж хойд хөршийн ард түмний төдийгүй дэлхийн анхаарлын төвд байсан энэ асуултын хариу тодорхой болов. Тус намын тэргүүн, Ерөнхий сайд В.Путин ирэх 2012 оны сонгуульд нэр дэвшихээр болжээ.
Д.МЕДВЕДЕВ МОЛИГО ҮМХЭЖ ЯВЖЭЭ
Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас хэн нэр дэвших талаар саяхныг хүртэл Нэгдсэн Орос намын удирд лага ам ангайгаагүй. Гэх дээ Д.Медведев сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ ил тод сануулж, “Эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг түргэсгэх”- ээ тэрбээр (Өөрөөр хэлбэл дахин сонгогдсоныхоо дараа) амлаж байв. 2008 онд В.Путиний бүрэн эрхийн хугацаа дуусаж, тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр Д.Медведев сонгогдсон. Нэг хүн хоёроос дээш удаа улиран сонгогдох эрхгүй хэмээн тус улсын Үндсэн хуульд зааснаар В.Путин “хэн нэгэн”- ийг гаргаж ирэх ёстой болов. Тэр “хэн нэгэн” нь В.Путиний эртний хамтрагч Д.Медведев гэж ажиглагчид, тоймчид тэр үед онцолж байлаа. “Ерөнхий сайд байх таалагдаж байна” хэмээн В.Путин нэг бус удаа мэдэгдсэн ч тэрбээр тоглоомоос гараагүй, гарах ч үгүй, завсарлага авсныхаа дараа Ерөнхийлөгчийн сэнтийд эргэн ирнэ гэдэг нь бүр эхнээсээ тодорхой байсан юм. Харин Нэгдсэн Орос намын нэр хүндийг хөөдчихгүй, дуул гавартай, хүссэн цагт нь байраа тавиад өгчих хүн бол Д.Медведев байсан аж.
Энэ бүхнийг мэдэж байсан ч Д.Медведев Ерөнхийлөгч өөр дахин сонгогдоно гэж битүүхэндээ горьдож байсан нь нууц биш. Төрийн тэргүүнийн үүргийг гүйцэтгэж буй энэ дөрвөн жилд тэрбээр өөрийн гэсэн багаа бүрдүүлж, сонгуульд ялалт байгуулах хэмжээний нэр хүндтэй болно гэж тооцоолсон байх. Гэтэл... Энэ бүх хугацаанд Ерөнхийлөгч молиго үмхэж явснаа Нэгдсэн Орос намын II их хурлын үеэр мэдэв. 585 гишүүн Ерөнхий сайд В.Путинийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн бол ганцхан “зоригтон” Д.Медве девийн төлөө саналаа өгөв (азаар санал хураалт хаалттай болсон). Лужники цэнгэлдэх хүрээлэнд чуулсан Нэгдсэн Орос намын гишүүдийн дотор ганцхан хүн л Д.Медведевийг үнэлсэн нь түүний нэр хүнд тус намд хэр байгааг харуулав. Хамгийг гол нь ЕрөнхийлөгТендер чийн үүрэгт ажлаа өгсний дараа тэрбээр хаачих вэ.
Тус улсын Сангийн сайд А.Кудрин Д.Медведев Ерөнхий сайдаар томилогдвол түүний удирдлага дор ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ. Ганц А.Кудрин бус өөр хүмүүст ч ийм бодол бий. Түүний хэлсэн үг зөвхөн дохио. Ерөнхийлөгчийн сонгуу лийн дараа Д.Медведев ДУМ-ын гишүүн ч юм уу, өөр нэг “жижиг” албан тушаалд очиж магадгүй нь. “Утсан хүүхэлдэй” хийдгээ хийсэн, одоо явж болно... Үүний зэрэгцээ Оросын сөрөг хүчний намынхан энэ мэдээг гашуудалтайгаар хүлээн авлаа. Либерал ардчилсан намын тэргүүн В.Жириновский В.Путинээс илүү Д.Медведев Ерөн хийлөгчийн үүргийг сайн гүйцэтгэнэ хэмээн халаглаад, гэхдээ Оросын ард түмний ганц зөв сонголт нь өөрөө гэдгийг нэмж онцоллоо. Сөрөг хүчний бусад намынхан Оросын төр мөхөж байна гэсэн утга бүхий гашуудлын цэцгийг Кремлийн дэргэд тавив. Шоу үргэлжилсээр...
НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛИХОД НИЙЛБЭРИЙН ЧАНАР “ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ”
В.Путин ингэж хэллээ. “Хэн нь төр удирдаж байна вэ гэдэгт бус, ямар бодлого баримталж байна гэдэг нь хамгийн чухал”. Хоёрдугаарт байхыг тэвчдэггүй, хатуу чангаараа нэрд гарсан В.Путин хэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон бай, Оросын төрийн бодлогыг “Нэгдсэн Орос” тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа ийнхүү зарлалаа. Гэхдээ ажиглагчид, социологичдын үзэж буйгаар тус намын нэр хүнд унаж эхэлжээ. “Парламентын, орон нутгийн сонгуулийн үеэр энэ нь ажиглагдаж байлаа. Нэгдсэн Оросоос нэр дэвшсэн хүмүүс өмнөх шигээ хол тасархай ялалт байгуулсангүй, хэдхэн хув ийн зөрүүтэйгээр л гарч ирж байна” хэмээн “Коммерсант” сонинд мэдээлсэн. Сонгууль хүртэл хэдхэн сарын хугацаа үлдлээ. В.Путин сонгуулийн кампанит ажилдаа анхаарлаа чиглүүллээ. Орос эрчлүүр (русская рулетка) тоглоомд хэдхэн секундийн дотор хоёр хүний хувь заяаг шийддэг. Бууны ганцхан сум халз тулаанд оролцож буй хоёрын аль нэгнийх нь амийг авч одно. Оросын Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон дүр зургийг амь дүйсэн энэ тоглоомтой зүйрлэмээр. Гэхдээ бууны сум анхнаасаа “утсан хүүхэлдэй”-г л онилсон байв.
Х.ОД