Өмнөд Африкийн Туту омогт хийх айлчлалаа цуцалж байгаагаа Дээр хийн гэгээн Далай лам өчигдөр мэдэгдлээ. Тус омгийн удирдагч Нобелийн Энхтайвны шагналт Арчибишон Десмондын урилгаар Дээрхийн гэгээн Туту омогт анх удаа айлчлах байсан юм. Тэрбээр Өмнөд Африкт ийн айлчлах хүрээндээ Арчибишоп Десмондын 80 насны ойн баярт оролцохоос гадна лекц уншихаар төлөвлөсөн байв. Гэвч Преторид Бээжингийн зүгээс дарамт шахалт үзүүлж, Далай ламд виз олгохоос татгалзсан ажээ.
Далай ламын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд ч “Бээжингийн хатгаасаар виз олгохыг Претори зөвшөөрөөгүй учир Далай ламын Өмнөд Африкт хийх айлчлалыг цуцлахаас аргагүйд хүрлээ” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кга лема Мотлант Хятадад дөрв өн хоног айлчлахдаа олон зуун сая юанийн хөрөнгө оруулалтын болон худалдааны гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Үүний хариу тусыг Бээжинд барихын тулд Далай ламын айлчлалыг болиулах хэрэгтэй болсон хэмээн ӨАБНУ-ын хэвлэлүүд бичиж байна. Сүүлийн хоёр жилийн дотор Далай ламын Хар тивд хийх гэсэн хоёр удаагийн айлчлалыг ийнхүү Бээ жин хоёуланд нь хаалт тавьж, цуцлуулж байгаа билээ.
Ш.АЛТАЙ