Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэй Пентагоны тэргүүн Ллойд Остинтэй утсаар ярихдаа Тайванийн асуудалд буруугаар хандах нь Бээжин, Вашингтоны харилцаанд муугаар нөлөөлж болзошгүйг мэдэгджээ. Тэрбээр Хятадын арми улс орныхоо үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална гэдгээ онцолсон юм.
АНУ-ын Конгрессын зургаан гишүүнээс бүрдсэн төлөөлөгч энэ сарын 14-нд Тайваньд гэнэтийн айлчлал хийжээ. Үүнийг тус арлыг дэмжихгүй хэмээн БНХАУ-д амласан АНУ-аас Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдэд өгсөн ноцтой буруу дохио гэж Хятадын БХЯ тайлбарлав. Эдгээр үйлдлийн хариуд тус яам Дорнод Хятадын тэнгис болон Тайванийн бүс нутагт цэргийн сургуулилалт хийхээ мэдэгджээ.
Тэрчлэн Хятадын удирдлага дангаар хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, олон улсын асуудлыг зохицуулахдаа давхар стандарт баримтлахгүй гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Боаод болж буй Азийн чуулга уулзалтын гол хэсгийг нээж үг хэлэхдээ онцлов.