Азийн улсуудын томоохон 162 паркийн гишүүнчлэлтэй Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал болон холбогдох төлөөлөл оролцлоо. Талууд дараах гол асуудлаар хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал:
-Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр зөвлөгөө өгөх, бусад орны туршлагаас хуваалцах
-, санхүүжилт хөрөнгө оруулалт оруулах боломжтой Солонгос болон бусад орны паркуудтай холбох, зуучлах,
-Улсын дэмжлэгээр хөгжүүлсэн Солонгосын Шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчны судалгааг хуваалцах зэрэг юм.