Холливудын алдарт жүжигчин Мэрилин Монрогийн хуримын бөгжийг “Profiles in History” компани дуудлагаар худалдах тухай CNN мэдээлэв. 35 ширхэг жижиг очир эрдэнэ шигтгэсэн цагаан алтан бөгжийг бейсболч Жо Ди Мажо 1954 онд жүжигчний гарт зүүж өгч байжээ.
Арваннэгдүгээр сарын 15-нд Америкт болох дуудлага худалдаагаар бөгж 300-500 мянган ам.долларын үнэ хүрнэ хэмээн “Profiles in History” компанийнхан таамаглаж буй.