Дани улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхий сайдын алба хаших болжээ. Социал ардчилсан намын тэргүүн Хелле Торнинг-Шмидтийг Засгийн газрын тэргүүнээр томилсон тухай тус улсын Хатан хаан II Маргрете өнгөрсөн ням гаригт албан ёсоор зарлалаа. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ойрын хугацаанд тодорхой болно гэж тэрбээр хэллээ.
Өнгөрсөн сарын 15-нд болсон Парламентын сонгуульд ялалт байгуулсан Социал ардчилсан нам, мөн Либерал консерватив намынхан Парламентын бүрэлдэхүүнд орох юм. Дашрамд хэлэхэд, Хелле Торнинг-Шмидт 2005 оноос Социал ардчилсан намыг тэргүүлж байгаа бөгөөд шинэ Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахад анхаарч ажиллах гэнэ.
Х.ОД