Румыний эрх баригчид ЭСЯ-аа Украины нийслэлд дахин нээхээр шийдсэнийг Гадаад хэргийн сайд Богдан Ауреску нь твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Мөн Молдав руу төлөөлөгчийн газраа түр нүүлгэсэн Ираны ЭСЯ Киевт үйл ажиллагаагаа сэргээснийг Элчин сайд Манучехр Моради нь мэдэгдсэнийг IRNA агентлаг уламжилжээ. Ийнхүү одоо Киевт дипломат төлөөлөгчийн 17 газар ажлаа сэргээсэн тухай “Agerpres” агентлаг дамжуулав.