Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд олгогдох хувьсах зардлын зарцуулалт, оролцоо, хяналт тавих аргачлалыг таниулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа. Энэ удаад ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн багш, удирдлага, нягтлан бодогчоос гадна Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтны төлөөлөл хувьсах зардал тооцох, зарцуулах аргачлалд суралцав.
Багш нар багшийн хөгжил, сургалтын үйл ажиллагааны, цахим хэрэглээний зардлыг тооцох, зарцуулах арга, аргачлалын дадлага ажил хийсэн юм. Хичээл, сургалтаа зохион байгуулах, мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаандаа өөрийн цалин, орлогоос зарцуулдаг байсан зардлыг хувьсах зардлын нормативаар зохицуулж өгсөн. Хувьсах зардлын бүрэлдэхүүнд дараах зардлыг багтаан баталсан юм. Үүнд:
СУУРЬ ХУВЬСАХ ЗАРДАЛ:
Багшийн үндсэн цалин, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл
Багшийн нэмэгдэл хөлс, түүнд ногдох ЭМД, НД-ын шимтгэл
Сургалтын үйл ажиллагааны зардал
БУСАД ХУВЬСАХ ЗАРДАЛ:
Захиргаа, аж ахуйн ажилтны орон тооны жишиг нормативаар тооцсон үндсэн цалин болон нэмэгдэл хөлс, түүнд ногдох ЭМД, НД-ын шимтгэл
Сургуулийн үйл ажиллагааны урсгал зардал
Багшийн хөгжлийн зардал
Эрүүл мэндийн үйлчилгээний зардал
Цахим хэрэглээний зардал
Анги танхимын ариутгал, цэвэрлэгээний зардал
НӨХӨН ХАНГАЛТЫН ХУВЬСАХ ЗАРДАЛ:
Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал багтана.