Автомат машинаар тамхи зарахыг хориглох тухай шийдвэрийг Их Британийн эрх баригчид гаргасан тухай ВВС мэдээллээ. Тус улсад насанд хүрээгүйчүүдэд тамхи зарах хориотой. Харин автомат машинаар тамхи зарах болсноор хүүхдүүд энэ хорт зуршилд автах нь ихэслээ гэж эрх баригчид үзжээ.
“Cancer Research”, “British Heart Foundation” тэргүүтэй эрүүл мэндийн бай гууллагууд эрх баригчдын эл шийдвэрийг дэмжиж буйгаа илэр хийлсэн бол цэнгээний газар, баарны эзэд үүнийг эсэргүүцэж эхэлжээ. Шотланд, Уэльс, Умард Ирландад ч өмнө нь ийм шийдвэр гарсан билээ. Их Британийн Эрүүл мэндийн яамны судалгаагаар насанд хү рээгүй тамхичдын 11 хувь нь автомат машинаас тамхи худалдан авдаг гэнэ.