АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 1-нд болсон “Уоллстритийг эзэл” (Occupy Wall Street) эсэргүүцлийн жагсаалын үеэр 600 гаруй хүнийг баривчилсан тухай АР дамжууллаа. Хууль сахиулагчдын хэлснээр жагсагчид олон нийтийн хэв журам, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул тэднийг баривчилсан гэнэ.
Өнгөрсөн сарын дундуур эхэлсэн энэ хөдөлгөөнд оролцогчид нийгэм дэх шударга бус байдал, банкуудад улсаас олгож буй тусламж, үл хөдлөх хөрөнгийн хямрал зэргийг эсэргүүцэж буй. Есдүгээр сарын 25-нд болсон жагсаалын үеэр 80 гаруй хүнийг баривчилсан тухай гаднын хэвлэлүүдэд мэдээлсэн билээ.
Х.ОД