Ираны 28 хоригдлыг ялынхаа үлдсэн хугацааг эх орондоо эдлэхийг Катарын эрх баригчид зөвшөөрчээ. Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Катарт суугаа Элчин сайд Хамид Реза Дехгани энэ тухай мэдэгдэв. “Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Дохад айлчилсны дараа Катарын Эмир шейх Тамим бин Хамад Аль Тани зарлиг гаргаж, Ираны хоригдлуудыг шилжүүлэхийг зөвшөөрсөн” гэж IRNA агентлаг дамжуулжээ. Э.Раиси өнгөрсөн хоёрдугаар сарын 21-22-нд Дохад хоёр өдрийн айлчлал хийж, байгалийн хий экспортлогч орнуудын форумд оролцсон юм. Үүнээс гадна тус хоёр улс гадаад бодлого, радио, телевиз, зам тээвэр, цахилгаан эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах 14 баримт бичигт гарын үсэг зуржээ.