Британи, АНУ-аас Косовод зэвсэг нийлүүлж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1244 тоот тогтоолыг зөрчсөн хэрэг болохыг Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич сануулав. “Британи танк эсэргүүцэх залуурт NLAW пуужин өгсөн. АНУ хуягт машин шилжүүлсэн, Турк цэргийн сургуулилалт хийж байна. 1244 тоот тогтоол хүчинтэй юү, үгүй юү” гэж тэрбээр “Pink” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо асуужээ.
Уг тогтоолын дагуу Сербийн өөртөө засах эрхтэй Косово болон Метохия хязгаарт зөвхөн нэг цэргийн хүчин буюу НАТО-гийн ивээл доорх олон улсын төлөөлөгчийн газар байх боломжтойг А.Вучич сануулав. Гэвч уг тогтоол зөрчигдөж, Приштина Өрнөдийн орнуудын дэмжлэгтэйгээр армитай болж байна.
Сербийн Косово, Метохия хязгаар 2008 оны хоёрдугаар сард тусгаар тогтнолоо дангаараа зарласан бөгөөд сүүлийн үед ЮНЕСКО, Интерпол зэрэг олон улсын байгууллагад элсэхийг идэвхтэй оролдож байна. Орос, Энэтхэг, Хятад зэрэг 60 гаруй орон, Европын Холбооны таван гишүүн улс Косовог тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрөөгүй аж.