АНУ-аас Дамаскт суугаа Элчин сайд Роберт Форд сөрөг хүчнийхэнтэй уулзах үед эрх баригчдыг дэмжигчид түүн рүү улаан лооль шиджээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын талынхан босогчдыг дэмжиж буйд нь эсэргүүцсэнээ ийнхүү илэрхийллээ.
Зуу гаруй хүн Роберт Фордын байсан барны гадна талд зогсож, “Манай улсыг бутлах гэж байна”, “Америкчууд түрэмгийллээ зогсоо” гэхчилэн хашгирсан аж. Болсон явдлын талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни “Манай дипломатч руу дайрсан нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл” гэлээ.