Саудын Араб-ын эрх баригчдын дарамт шахалтын улмаас Йемений Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади огцорсон тухай “Wall street journal” сонин мэдээлжээ. Тэрбээр утасны холбоогүй гэрийн хорионд байгаа тухай тус сонины эх сурвалжууд уламжлав.
Бүрэн эрхийг нь Ерөнхийлөгчийн удирдах зөвлөлд шилжүүлэх тухай баримт бичгийг Йемений Төрийн тэргүүнд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман Аль Сауд гардуулсан байна. Хэлэлцээнд оролцогчдын шийдвэрийг дэмжиж байгаагаа угсаа залгамжлах хунтайж илэрхийлсэн гэнэ. Абд-Раббу Мансур Хадийг авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээллийг нийтэлнэ хэмээн сүрдүүлсэн бололтой. Абд-Раббу Мансур Хади энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн удирдах зөвлөл байгуулснаа зарласан. Тэрбээр улсад нь болж буй хэлэлцээний үеэр бүрэн эрхээ шилжүүлсэн юм. Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл нь Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Засгийн газрын үүргийг гүйцэтгэж, зэвсэгт хүчнийг удирдах аж.