БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ир нохойнхоо хоолонд жилд 200 мянган ам.доллар зарцуулдаг гэнэ.
“Умард Солонгосын ард түмэн үгүйрэн хоосорч, өлсгөлөнд нэрвэгдэж байхад Ерөнхийлөгчийнх нь нохой жилд 200 мянган ам.долларын хоол идэж байна” гэж БНСУ-ын Олон улсын харилцааны хороо ны тэргүүн Йон Санг Хюн мэдэгдсэн тухай АР дамжуулжээ.
Өмнөд Солонгосын тагнуулын ажилтнуудын хэлснээр Ким Чен Ир уух усаа хүртэл гадаадаас зөөдөг аж. Дашрамд хэлэхэд, НҮБаас гаргасан судалгаагаар БНАСАУ-ын хүн амын дөрөвний нэг буюу зургаа орчим сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна.