БНХАУ-ын нийслэл Бээжинд алт зардаг анхны автомат машиныг суурилуулсан тухай “Синьхуа” дамжууллаа. Иргэд банкны карт ун шуулж, эсвэл бэлэн мөнгөө машинд хийн гулууз алт худалдан авах боломжтой болжээ.
Худалдан авагч алтны сорьц, граммыг сонгон тусгай товчлуур дараад төлбөрөө хийх ёстой аж. “Дэлгүүр, алтны наймаачид руу очилгүйгээр хүссэн цагтаа алт худалдан авах боломжийг иргэдэд олгож байна” хэмээн эх сурвалжид өгүүлсэн байна.