Хаврын улиралд нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах нийлүүлж буй. Үүний хүрээнд нийслэлийн Захирагчийн ажлын албанаас түгээлт, борлуулалт, чанар, аюулгүй байдалд нь хяналт тавьж байгаа аж. Өнгөрсөн бямба гаргаас эхлэн амралтын өдрүүдэд хонь, ямааны гулууз махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 41 цэгт 10.00-17.00 цагт тогтмол зохион байгуулж эхэлснийг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Өргөтгөсөн худалдаа 4-6 дугаар сард үргэлжлэх бөгөөд хонины махыг кг-ыг нь 8100, ямааныхыг 6900 төгрөгөөр худалдах нь.