Олон нийтийн газарт гивлүүр зүүхийг эмэгтэйчүүдэд хориглох тухай хуулийг Швейцарийн Парламентын доод танхим хэлэлцсэн байна. Доод танхимын гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг дэмжсэн хэмээн ВВС дамжууллаа. Цагаачлалыг багасгах бодлого баримталж буй Ардын нам уг хуулийн төслийг санаачилсан аж.
“Өөр орноос ирсэн хүмүүс манай нийгэм, ёс заншлыг хүндэтгэх ёстой. Гивлүүр зүүх, нүүрээ халхалсан өмсгөл өмсөх нь тухайн хүний эрх боловч олон нийтийн газар энэ нь бусдын дургүйцлийг төрүүлэх нь бий” гэж тус улсын эрх баригчид үзэж байна.