Намар болжээ. Энд навчис хөглөрөн унаагүй ч хаа нэгтээгээс гэгэлзэн ирдэг тэр гуниг сэтгэлд минь дүүрчихсэн. Намар бороо орохыг, нойтон навчис салхинд чи чигнэн унах уйтай зургийг таван давхрын тагтнаас харж зогсоход хүйтэн хот, хүйтэн бороо, хүйтэн ганцаардал л мэдрэгддэг. Тэр хүйтэн бүхнийг би Эмир Кустурицатай “хуваалцдаг”. Босни гаралтай, Сербийн кино найруулагчийг өдгөө “Балканийн Феллини” хэмээдэг юм билээ. Хайш яйш хувцасласан, бурж гар үс тэй, лалын шашинт тэр хүн ер төнцийн хам гийн чухал зүйл бол хайр, сайхан сэтгэл, өөдрөг үзэл гэж итгэдэг учраас тэр.
Хамгийн эмгэнэлт үйл явдлыг ч хошин, сэтгэлд хоногшсон, өөдрөгөөр үзүүлж чаддаг, сэтгэлийг анагаагч Кустурица. Югославын сербүүд түүнийг лалын шашинтан хэмээн шүүмжилдэг, босничууд нь харин жинхэнэ лалын шашинтан биш гэлцдэг. Томоохон хот бүр өөрийн гэсэн кино наадамтай болж (Нэр хүндийнх нь илэрхийлэл юм уу, эсвэл моод төдий юм уу, ма гад гүй хүмүүс жинхэнэ киног таашаадаг болсон ч юм бил үү, бүү мэд). Юутай ч тэр наадмуудын хамгийн хүсэн хү-лээсэн, алдартай зочдын нэг нь Югославын найруулагч, эмгэнэлт инээдмийн төрлийн гол төлөөлөгч Эмир Кустурица билээ.
ХААНААС Ч ИРЭЭГҮЙ, ХЭН Ч БИШ
1981 он. Венецийн кино наа дам. Тэр үед Эмир Кустурица нэрд гараагүй, кино хэмээх ертөнцөд дөнгөж төрсөн бяцхан жаал байв. “Долли Бел, чи санаж байна уу?” нэртэй киногоо наадмын үеэр олонд танилцуулж, үзэгч дийн таашаалд нийцсэн бүтээлийн шагнал хүртлээ. Найруулагчаар олон жил ажил ласан хүмүүсийн хувьд ч энэ нь том амжилт байсан бол сэтгэл хөдлөл ихтэй, залуу найруулагч уг шагналыг хүртэх ёстой л гэж хүлээн авсан юм. Рок хөгжим сонирхдог, Библийг цээжээр мэддэг, өөрийн хөөрөө байх нь хүний хамгийн том ололт гэж үздэг Эмир “Би хаанаас ч ирээгүй, хэн ч биш” гэж хэлэх дуртай. Аливаа шашин угтаа бол нэг л зүйлийн тухай байдаг, ямар ч хүн мөн чанартаа хүн л байдаг гэдэг нь Эмир Кустурицагийн амьдралын философи.
Олон шашин, үндэстэн хоорондын ялгаа, шашин хоорондын тэм цлээс ангид, хэзээд хүний тухай байдаг, нинжин бүтээлүүд бол түүнийх. Эмир Кустурица (Эмир г эдэг нь араб хэлээр захирагч, ван гэсэн утгатай) 1955 онд Югославын Сараевод төржээ. “Би гурван зуун метрийн той рогт дөрвөн сүм байдаг хязгаарт төрсөн. Католик, үнэн алдартан, лал, синагог гээд бүх л шашны төлөөлөл тэнд байлаа. Миний төрсөн газрын хөрсөн дээгүүр шинэ үеийн баатрууд алхаж байсан юм” гэж тэрбээр хэлсэн. Хожим нь түүний бүтээлийг эсэргүүцсэн хүмүүс өсөж төрсөн байшинг нь нураахад Эмир хүүхэд насны минь жаргалтай дурсамж тэр байшинд бус сэтгэлд минь байгаа гэсэн юм. Чехийн Прага хотын кино академид суралцаж байхдаа “Герника”, “Сүйт бүсгүйчүүд ирж явна”, “Долли Бел, чи санаж байна уу?” зэрэг киногоо бүтээжээ.
1988 онд тэрбээр “Цыгануудын цаг” нэртэй бүтээлээ олонд толилуулж, кино сонирхогчид мөн үл сонирхогчдын хооронд маргаан дэгдээж, социализмын эсрэг үзлийг тунхагласан хэмээн шүүмжлүүлж байлаа. Өдгөө АНУ-ын Колумбын их сургуульд багшилж буй Эмир Кустурица 23 киноны “эцэг”. ...Дайны хүйтэн өдрүүд, гуниг, нулимсан дунд ирсэн жинхэнэ хайр, бодит ертөнцөөс тасарсан цыган маягийн аз жаргал, үхлийн дараах амьд рал, хүний сэтгэлийн гүн дэх өөдрөг мөрөөдөл, тэр өөдрөг мөрөөдөл үхэхэд ч дахин төрөх найдвар, зориг, хагас ухаантай эмэгтэйн нисэлт, хар муурны сүүдрээс тодрох гэрэл гэгээ... Сэтгэл эмчлэгч бүтээлүүд бол түүнийх.
ДУЭЛЬ
Амьдралын нэг хязгаараас нөгөө рүү гүйж, гүн ухаантан, эсвэл гэнэн үлгэрч байж чаддаг Эмир Кустурица хуучны ёгт үлгэр, онигоо, хүүхдийн төсөөллөөс ургаж гарсан гэмээр хялбар ойлголт, гоо сайхан хийгээд үнэний тухай гүн гүнз гий тайлбаруудыг кино ертөнцөд “чирч” ирсэн юм. Улс төрийн талаар үзэл бодол зөрөлдсөний тө лөө Сербийн үндсэрхэг үзэлтнүүдийг тулаанд дуудаж чадсан хүн бол Эмир Кустурица. Белградын төв талбайд, үд дунд халз тулаанд ирсэн үнд сэрхэг үзэлтэн “Алдартай найруулагчийг буудчихлаа гээд намайг амьд үлдээхгүй биз” гэж азаар хулчийсан гэдэг. “Би 35 нас хүрэхээрээ яаж үхэх вэ?” гэсэн айхтар, хатуу,бас хагас ухаантай хүний амнаас унаж мэдэх тэр үгийг Кустурица л бодож олжээ (“Ари зоны мөрөөдөл” кино).
Би яаж үхэх вэ гэж үү, яаж үхэхээ би хэлээд өгье. Эхлээд би хамаг хувцсаа тайлаад дүүрэн мөстэй онгоцонд хэвтэнэ. Тэгээд телевизээ асааж, “Умардаас баруун умард руу” кино үзнэ. Тэр киноны хамгийн уйтгартай хэсэг эхлэхэд телевизийг дүүрэн мөстэй онгоц руугаа авч шидээд тогонд цо хиулан нас барна. Тэр киног үзэн яддаг юм гэсэн хариулт. Аймаар, хатуу, хагас ухаантай... Сербийн Барууны хөдөлг өөний тэргүүн Небош Пайкичийг Эмир зодсон. Кино наад мын нээлтийн ёслолын үеэр. Хатагтай Пайкич нөхр өө өмөөрч, үнэтэй цүн хээрээ найруулагчийн толгой дундуур хэд хэд цохиод авсан юм. Дараа нь найруулагчийг мэдрэл муутай хэмээн зарим нь дүгнэж, нөгөө хэсэг нь Эмирийг өмөөрөн хэсэг маргалдсан.
“Андерграунд” киног нь шүүмжилсэн найруулагчдад гом доод “Киног орхино, хэзээ ч дахиж камер барихгүй” хэмээн гоморхсон. Каннын кино наадмаас гол шагналыг нь авчихсан хойноо шүү дээ. Гэхдээ тэр киногүйгээр, рок хөгжимг үйгээр, өрөө гөөр дүүрэн хөглөрөх бичиг цаасгүйгээр амьдарч чадахгүйдээ юм уу, уран бүтээлээ орхисонгүй. Дээр дурдсан баримтууд түү ний сэтгэл хөдлөлийн илэрхий лэл юм. Зоригтой, түргэн зан тай, санаанд оромгүй өвөрм өц сэтгэлгээтэй, гомдомхой, өөр төө итгэлтэй Кустурица.
...Тэр эх орноо олоогүй яваа. Хэн ч үхдэггүй, мөнхийн инээмсэглэл дүүрсэн, хүмүүсийнх нь нулимснаас хүртэл аз жаргал үнэртсэн тийм хот хаа ч байхгүй учраас. Хэзээ ч үл бүтэх зүйлд санаашрахдаа тэр гэрэлт гудамж, цэцэг, нууранд шөнөөр хэвтэх дугариг сарыг ширтэх дуртай гэсэн...
-Нэгэн сэтгэл судлаач өөртөө хандсан хүмүүсийг Моцартын хөгжмөөр анагаадаг гэж ярьсан юм. Жинхэнээсээ тайвширч, уйлж, инээж чаддаггүй хүмүүст урлаг л тусалдаг байх. Би ч гэсэн Моцарт шиг байхыг хүсэж байна. Тайвшруулж, уйлуулж, инээлгэж. Хэдийгээр би Моцарт биш ч гэсэн.
Х.ОДОНЧИМЭГ