БШУЯ-наас төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох зөвлөмж гаргасан байна. Улмаар бүх шатны байгууллагуудад зөвлөмж хүргүүлэв.
Уг зөвлөмжид БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА:
- Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, хүлээн авалт зохион байгуулахгүй байх
- Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
-Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
-Мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох
БАГШ НАР:
-Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
-Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
-Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
-Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
- Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
-Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
-Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
-Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
-Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
-Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
-Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
-Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах
ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД:
-Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх
-Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлээрэй хэмээн бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагчдад зөвлөжээ.