Хоёр хамартай муур Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн тухай “Ройтерс” дамжууллаа. Одоо 12 настай, Фрэнк ба Луи нэртэй энэ муур Массачусетс мужид амьдардаг аж. “Worcester Telegram and Gazette” сонинд мэдээлснээр мал эмнэлгийн эмч Марти хэмээх бүсгүй хоёр хамартай муурыг 1999 онд “үрчилж” авчээ. Төрөлхийн гажигтай бяцхан муужгайг хүчтэй тариа хийж нойрсуулахыг эмчид даалгасан гэнэ.
Харин Марти эмч муурыг гэртээ авчран өсгөжээ. Ийм эмгэгтэй, удамшлын гажигтай амьтан удаан амьдардаггүй, төрснөөсөө хойш 1-7 хоногийн дараа үхдэг юм байна. Харин Фрэнк ба Луи өдийг хүртэл амьдарсан тул Гиннесийн дээд амжилтаар бүртгэгдсэн аж.
Х.ЧИМЭГ