Ливийн иргэний дайн дуусах үед лалын хэт даврагч бүлэглэлийнхэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж магадгүй нь хэмээн барууны ажиглагчид мэдэгдлээ. Ливийн иргэний дайны үеэр ардын баатрууд тодорч гарсны нэг нь Шейх Халед Шариф билээ. 1980-аад оны үед Афганистанд дайтаж явсан, “Аль-Каида”-гийн тэргүүн агсан Осама бин Ладентай ойр дотно харилцаатай байжээ. 2003 онд Халедыг АНУ-ын тусгай ал баныхан баривчлан Баграмын шоронд хорьж байв. Түүнээс гадна Триполи хотын цэргийн захирагч Абдель Хаким Бельхажа ч лалын хэт даврагч байсан юм.
Саяхныг хүртэл тэд ардчилал бол хүмүүсийн толгойг эргүүлэх механизм, харин ариун дайн арабуудын гол гарц хэмээн мэдэгдэж байлаа. Одоо “Харилцан тохиролцож, хэ лэлцээр хийх нь хамгийн ашигтай” хэмээж буй Шейх Халед Ливийн шинэ Засгийн газарт ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ. Иргэний дайн, эсэргүүцлийн жагсаалаас өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй байсан ливичүүд хэдэн сарын дараа ардчилсан, шинэ Засгийн газар байгуулна гэж байгаа. Хувьсгал ард түмэнд, мөн хэт даврагчдад ч эрх чөлөө олгож буйг тоймчид хэлсэн. Лалын хэт даврагчид иргэний дайныг ашиглан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэх баталгаа алга.
Үүний зэрэгцээ хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд М.Каддафийн армийн хан ч, босогчид ч ялгаагүй хүний эрх зөрчиж байна гэж мэдэгдлээ. Бенгази, Триполи зэрэг томоохон хотод болсон тулааны үеэр босогчид М.Каддафийн цэргүүдийг харгис хэрцгийгээр хөнөөж, олзны хүмүүсийг тамлан зовоосон гэж Шил жилтийн үндэсний зөвлөлийн гишүүн асан Хана Жаляль ВВС агент лагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа өгүүлэв.
М.Каддафийн дэглэмийг үзэн ядах нь өөр өөр үзэл бодол, нийгмийн гарал, боловсролтой олон хүнийг нэгтгэсэн нь мэдээж. Харин М.Каддафийг дарсны дараа яах вэ? Хэт даврагч байсан хүмүүсийг шинэ Засгийн газар өндөр албанд томилж эхэлбэл яах вэ? “Афганистанд байхдаа Осама бин Ладентай хэд хэдэн удаа уулзаж байсан нь үнэн. Гэхдээ миний баримталдаг зарчим түүнийхээс өөр байсан” гэж Шейх Халед ярьжээ.
Х.ОД