“Амжилт” анимейшн студийн гүйцэтгэх захирал Ж.Болорчимэгтэй ярилцлаа.
-Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас танай “Зуузуугийн найзууд” 3D хүүхэлдэйн кино шилдэг цахим бүтээлээр тодорсон. “Амжилт” анимейшн студи үйл ажиллагаагаа хэрхэн эхэлсэн юм бэ?
-Наадмын эл номинацад нэр дэвшсэн ч шилдгээр шалгарна гэж бодоогүй. “Зуузуугийн найзууд”-ыг зарлах мөчид маш их сандарсан. Шагналыг би гардаж авсан боловч эл хүүхэлдэйн кино маш олон хүний хөдөлмөрөөр бүтдэг. “Зуузуугийн найзууд” 3D хүүхэлдэйн киноны санаачлагч нь “Том амжилт” группийн ТУЗ-ийн дарга Ж.Шижир. Тэрбээр Монголын хүүхэлдэйн киног шинэчлэх, шат ахиулах зорилго, мөрөөдөлтэйгөөр “Амжилт” анимейшн студийг 2011 онд байгуулсан юм. Ингээд 2D, 3D реклам, видео шторк болон богино хэмжээний сургамжит өгүүллэг зэргийг хийж эхэлсэн. 2015 онд “Мора” нэртэй 3D хүүхэлдэйн кино бүтээж эхлэн, хоёр жилийн дараа дуусгаж, олонд хүргэсэн. Үүний дараа буюу 2017 оноос “Зуузуугийн найзууд” 100 ангит төслийг санаачлан, хэрэгжүүлж эхэлсэн юм. 2019 онд эхний буюу “Чихэр, ааруул” нэртэй ангиа бяцхан үзэгчдэд хүргэж байлаа.
-“Мора” 3D бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног кинотеатруудаар гаргаж залуус байсныг санаж байна. Энэ төрөлдөө Монголд анхных нь уу?
-Тэгж хэлж болно. Тухайн үед “Монголдоо анх удаа 3D бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийчихлээ” гэж хөөрч байсан боловч бид үзэгчдээс шүүмж, хатуу үг маш их сонссон. Гадаадын алдартай “Пиксар”, “Диснэй”-н бүтээлүүдтэй харьцуулахад мэдээж зөндөө дутагдал байлаа. Бид техник, технологийн хүчин чадал, туршлагын хувьд дутмаг байв. Утга агуулга, зохиолын хувьд үзэгчдэд таалагдсан ч хийцийн хувьд санаанд нь хүрээгүй. Тиймээс алдаагаа засахаар хичээж, бууж өгөлгүй дараагийн ажилдаа ханцуй шамлан орсон нь “Зуузуугийн найзууд”. Анх үндсэн дөрвөн графикчтайгаар эхний ангиудаа хийж эхэлсэн бол одоо 30 гаруй графикч “Зуузуугийн найзууд”-ыг бүтээж буй.
-Одоогоор хэчнээн ангийг үзэгчдэд хүргээд байна вэ?
-35 дахь ангиа бүтээж дууслаа. Дэлгэцэд гаргаж эхэлснээс хойш бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдээс байнга талархлын, урмын үг сонсож байгаадаа их баяртай явдаг.
-“Зуузуугийн найзууд” цувралын дүрүүдийг хэрхэн бүтээв. Бага насныханд зориулдаг учраас хүүхдийн сонирхол татахаас гадна тэдний хүмүүжилд нөлөөлөх, мэдлэг олгоход хэрхэн анхаардаг вэ?
-Монголын хүүхэлдэйн киноны салбарыг сэргээж, хүүхэд багачуудад дэлхийн стандартад нийцсэн монгол бүтээлийг хүргэх нь бидний гол зорилго. Бага насны хүүхдүүдэд үндэсний соёл, мал аж ахуй, тэдгээртэй холбоотой лохоор Зуузуу ишиг, Дирдир хурга, Тортор ботго, Гуригури унага, Өвөв тугалаар дүрүүдээ сонгосон юм. Түүнчлэн цэцэрлэгийн болон бага ангийн багш, хүүхдийн сэтгэлзүйчтэй хамтран ажилладаг. Хүүхдүүдэд эрүүл хооллох, зөв дадал, мэндлэх, хүндлэх ёс, үндэсний ёс суртахуун, ухамсар зэргийг давхар таниулан ойлгуулахыг хичээдэг. Хүүхэлдэйн киногоо МҮОНТ, “Боловсрол суваг” телевиз, “Dream” сувгаар, мөн бүх IPTV-ийн хүүхдийн багцад болон “Амжилт” анимейшн студийн youtube сувгаар хүргэж байгаа.
-Нэг ангийг нь ямар хугацаа зарцуулж бүтээдэг бол?
-Одоогоор манайх гурван зохиолчтой хамтран ажилладаг. Анхандаа нэг ангийг дөрвөн графикч хамтран гурван сар орчмын хугацаанд бүтээж дуусгадаг байлаа. Одоо бол нэг л графикч сарын дотор л дуусгадаг болсон. 100 ангиа 2025 он гэхэд бүтээж, үзэгчдэд хүргэж дуусгана.
-Бусад төрлийн уран бүтээлээс илүү хүүхэлдэйн кино хийж үзэгчдэд хүргэхийн сайхан нь юу вэ
-Үзэгчдийн хэрхэн хүлээн авч буйг харах сайхан. Хүүхдүүд хамгийн үнэнч үзэгч шүү дээ. Гудамжинд хүүхдүүд “Зуузуугийн найзууд”-ын дүрүүдийг, үйл явдлыг яриад явж байхыг сонсох, харах ямар гоё гээч. Эцэг, эхчүүд ч хүүхдүүдээ дагаад үздэг, мэддэг болчихсон байдаг. Манай киногоор дамжуулж хүүхдүүд шинэ зүйл мэдэж, сурч байгааг харах хамгийн сайхан.
-Танайх хүүхэлдэйн киноныхоо баатруудаар дагалдах бараа, бүтээгдэхүүнүүд гаргадаг юм билээ. Одоогоор хэчнээн нэр, төрлийн бүтээгдэхүүнтэй вэ?
-Манайх “Зуузуугийн найзууд”-ынхаа таван дүрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалддаг. Эцэг, эхчүүд буддаг ном, тоглоом асуудаг, санал их ирүүлдэг байлаа. Одоогоор таван төрлийн ном, дэвтэр, хүүхдийн үүргэвч, эвлүүлдэг тоглоом, энгийн болон таван төрлийн дуу, шүлэгтэй чихмэл тоглоомууд худалдаанд гаргасан. Мөн таван дүрээрээ хүүхэлдэйн тоглолтын үйлчилгээ үзүүлдэг. Эл таван дүрийнхээ эрхийг худалдах, гэрээ үг хэллэг, нэршлүүдийг хөгжилтэй бяцхан төл мал бүхий гол дүрүүдийн үйл явдлаар дамжуулж ойлгуулах зорилготой. Тийм ч бо байгуулан хамтран ажиллах зэргээр үйл ажиллагааны чиглэлээ тэлсээр байна. Одоогоор “Монсүү” хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй хамтран ажиллаж буй. Хамгийн сүүлд манайх “Зуузуу” ухаалаг таблет гаргалаа. Хүүхдийн нүдний хараанд сөргөөр нөлөөлөхгүй, дэлгэцийн хамгаалалттай, сонсголын эрхтнийг гэмтээхгүй. Удахгүй хүүхдийн байршил заагчтай, ухаалаг бугуйн цаг гаргахаар ажиллаж байна.
-“Зуузуу” аппликэйшн гаргасан гэсэн үү. Энд ямар контентууд оруулсан бэ?
-Хүүхдийн боловсрол, танин мэдэхүйн цар хүрээг өргөжүүлэхэд зориулагдсан цогц бүтээгдэхүүн юм. Хүүхдүүд гадаадын контент их үздэг. Харин бид хүүхдүүдийн сэтгэн бодох, мэдээлэл боловсруулах чадвар, анхаарлыг нь хэрхэн татах зэргээр тэдний насны онцлогт нь тааруулсан судалгаа хийсний дүнд аппликэйшнээ боловсруулсан юм. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, төлөвшил, амьдралыг үзэх үзэл, монгол үндэстний өв соёл, танин мэдэхүйн мэдлэг, дуу, шүлэг, түргэн хэллэг, сургамжит өгүүллэг, үлгэр, домог, аман яриа гээд бүх төрлийн контентыг багтаасан. Мэдээж “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кино бий. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас Apple store болон Play store-т татаж авах боломжтойгоор байршуулсан.
-Хүүхэлдэйн кино, дагалдах бүтээгдэхүүнүүдээ гадаадад гаргаж эхэлсэн үү?
-Түрүүн хэлсэнчлэн бид дэлхийн хэмжээнд үнэлэгдэх монгол контент бүтээх зорилготой. Тиймээс олон улсын зах зээлд гаргахаар зорьж байна. Казахстаны хүүхдийн суваг болох “Балапан” телевизтэй хамтран ажиллаж байгаа. Энэ оны сүүлчээс киногоо гаргаж эхэлнэ. Гадаадын үзэгчдэд хүргэхийн тулд хүүхэлдэйн кинондоо дуу оруулах, монгол текстийг хөрвүүлэх зэрэг ажил бий. Мөн Казахстан, Турк, Орост нэрийн дэлгүүрээ нээж амжсан.