Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.1 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 2.4 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.9 хувиар өсжээ.
Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, өндөгний үнэ хамгийн их өсөлттэй буюу 11.6 хувь нэмэгдсэн бол мах, гурилны үнэ тогтвортой байна. Харин автобензин, цагаан будаа, талх, нарийн боовны үнэ 0.9-7.7 хувийн өсөлттэй гарчээ. Орон нутагт гурил, будаа, мах, цагаан идээ, хүнсний ногоо төдийгүй автобензиний үнэ 0.2-3.4 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.