Болгарын 14 хотод цыгануудын эсрэг хөдөлгөөн болж, хүмүүс олон нийтийн хэв журам зөрчих нь ихэссэн тухай “РИА Новости” мэдээлсэн байна. Пловдив, София, Варна, Бургас хотод 4000 гаруй хүн цыгануудыг эх орноосоо гаргахыг эрх баригчдаас шаардсан байна.
“Жагсаал, цуглааны дийлэнх нь тайван болсон. Гэхдээ зарим хотод хүмүүс цыганууд руу дайран, тэдний гэр, машиныг шатаан, зодсон хэрэг гарсан байна” хэмээн цагдаагийн ажилтнууд мэдэгджээ. Хууль сахиулагчдын үзэж буйгаар жагсаал, цуглаан зохион байгуулсан хүмүүсийн зарим нь хэт даврагчид, хөлб өмбөгийн багийн дэмжигчид байж магадгүй гэнэ.