БНХАУ-ын Шанхай хотын метронд осол гарсны улмаас 260 хүн гэмтэж бэртсэн тухай “Синьхуа” агентлаг дамжууллаа. Тус хотын төвд орших Сад Юй Юань станцад метроны галт тэрэг мөргөлдсөн хэмээн холбогдох албаныхан мэдээлжээ. Осол гарах үеэр 500 гаруй зорчигчийг станцаас гаргаж, гэмтэж, бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн гэнэ.
Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр метроны галт тэрэгнүүдийн чиглэлийг мэдээлдэг төхөөрөмж эвдэрсний улмаас осол гарсан байж магадгүй аж.