Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2022 оны анхдугаар хуралдаанд оролцлоо.
Хуралдаанд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Г.Бат-Очир “Хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, тус аймаг дахь Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол шинжлэх ухааны газруудаас мэдээлэл хийсэн байна.
Мөн үеэр Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр 2022 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталснаар "хүүхдийн эрхийн төлөө" ажил идэвхтэй өрнөж эхэлсэн байна.