Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтот аян зохион байгуулж буй. Зорилго нь алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулах, шинэ санаачилгыг дэмжих, сурган дадлагажуулах, соён гэгээрүүлэхэд оршиж байгаа. Үүний хүрээнд тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийнхан харьяалах хэлтэс, тасгуудын дунд “Хамтын хүчээр хандлагаа өөрчилье” уриалга дэвшүүлэн ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчидтэй хамтран алба хаагчдын ажилдаа хандах хандлага, итгэл үнэмшлийг сэргээх, соёлыг түгээх, шинэ долоо хоногийн ажилд нь амжилт хүсэж угтах үйл ажиллагааг зохион байгуулж байна.