Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд ажил хэргээ амжилттай удирдах,манлайлах ур чадварт суралцах, бизнесээ нэг өрөг урагшлуулах дэлхийн хэмжээний маш чухал сургалтад хамрагдаж байна. ХААН Банк“Гүрэн” академитай хамтран “World Class Manager” буюу “Дэлхийн түвшний менежер”сургалтыг үешаттайгаар харилцагч нарынхаа дунд амжилттай зохион байгуулж буй. 2021 оны есдүгээр сард буюу цар тахлын үед уг сургалтыг онлайнаар эхлүүлж, 250 эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулсан бол энэ удаагийн танхимын сургалтад эхний шатнаас шалгарсан бүсгүйчүүд оролцож, амжилтын түүхээ хуваалцлаа.“Дэлхийн түвшний менежер-II” сургалтад оролцогчдын сэтгэгдлээс хүргэе.
“Царамтайн арвай” ХХК-ийн захирал Э.Жавхланбаяр: Сургалтын дараа ажилтнууд маань хүлээлтээс давсан амжилт гаргасан
Манайх хүнсний сав, баглаа, шошго үйлдвэрлэдэг. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд удаагүй ч амжилттай яваадаа баярладаг. Амжилтын нэг хөтөч нь ХААН Банк юм. Тус банкнаас 2021 оныесдүгээр сард бизнес эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалт хийхэд нь би оролцсон. Бизнесээс гадна хувь хүн талаасаа ч их зүйл сурсан. Дараа нь арваннэгдүгээр сарын 16-наас Монголын бүтээмжийн төвтэй хамтран “Процессийн хандлага болон ногоон бүтээмжийн арга хэрэгслийг нэвтрүүлэх нь” нэртэй сургалтыг ажилтнууддаа авсан.
-Манайх хүнсний сав, баглаа, шошго үйлдвэрлэдэг. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд удаагүй ч амжилттай яваадаа баярладаг. Амжилтын нэг хөтөч нь ХААН Банк юм. Тус банкнаас 2021 оныесдүгээр сард бизнес эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалт хийхэд нь би оролцсон. Бизнесээс гадна хувь хүн талаасаа ч их зүйл сурсан. Дараа нь арваннэгдүгээр сарын 16-наас Монголын бүтээмжийн төвтэй хамтран “Процессийн хандлага болон ногоон бүтээмжийн арга хэрэгслийг нэвтрүүлэх нь” нэртэй сургалтыг ажилтнууддаа авсан. Ажилтнууд маань маш их зүйл сурч, чадавхжиж, хүлээлтээс давсан амжилт гаргасан. Өөрөөр хэлбэл, хамт олонд маань хүч нэмж, ташуур өгсөн сургалт болсон. Үйл ажиллагаагаа ч улам өргөжүүлсэн.Хүмүүсээ сургасан нь асар их хөрөнгө оруулалт болсон. Улмаар ажлынхантайгаа илүү ойлголцож багаар ажиллаж эхэлсэн. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зээлээ ХААН Банкнаас авсан. Дээр нь хүний нөөцийг маань сургаж, удирдлагаар хангаж, тогтвортой хөгжихөд дэмжлэг үзүүлж буйд туйлаас баярлаж байна.
“Топ степ” ХХК-ийн захирал Ц.Дэжээ: Ирээдүйгээ илүү том зургаар харж, багаараа өсөн дэвжихийг хүсэж байна
Үнэтэй бүтээгдэхүүн авах чадалтай нэгэн байхад, боломжгүй хүн байж болно. Тиймээс хэн ч авч хэрэглэх боломжтой, гол нь хурдан үр дүнд хүрэх маскуудыг Солонгосын гурван компанитай гэрээ хийж, албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Ингээд Улаанбаатарт “Маsk house” дэлгүүрийнхээ хоёр салбарыг нээсэн. Уг нь би МУИС-ийн газар зүйн ангийг төгссөн. Бүр БНСУ-д мэргэжлээрээ мастер хамгаалсан ч бизнесийн салбарыг сонгосон. Гэхдээ тогтвортой хөгжих, бизнесээ босгоход зарим хүндрэл гардаг. Үүнийг ХААН Банк “шийдэж” өгч байгаад баяртай байна.
-“Топ степ” компани 2017 оноос “Ovaco” брэндийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр анхлан нэвтрүүлсэн. Өдгөө Улаанбаатарт долоо, орон нутагт найман салбар дэлгүүр, гоо сайхны салон нээж, үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт гоо сайхны дэлгүүр нээсэн юм чинь цаашаа улам хөгжүүлэх эрэл хайгуул хийсэн. Ингээд 2020 оноос “Ovaco” брэндийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг салоноо нээсэн. 2021 онд гоо сайханд хамгийн чухал нөлөөтэй төрөлжсөн маскуудыг оруулж ирсэн. Учир нь үнэтэй бүтээгдэхүүн авах чадалтай нэгэн байхад, боломжгүй хүн байж болно. Тиймээс хэн ч авч хэрэглэх боломжтой, гол нь хурдан үр дүнд хүрэх маскуудыг Солонгосын гурван компанитай гэрээ хийж, албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Ингээд Улаанбаатарт “Маsk house” дэлгүүрийнхээ хоёр салбарыг нээсэн. Уг нь би МУИС-ийн газар зүйн ангийг төгссөн. Бүр БНСУ-д мэргэжлээрээ мастер хамгаалсан ч бизнесийн салбарыг сонгосон. Гэхдээ тогтвортой хөгжих, бизнесээ босгоход зарим хүндрэл гардаг. Үүнийг ХААН Банк “шийдэж” өгч байгаад баяртай байна. 2021 онд маш гоё сургалтуудыг санал болгосон. Сургалтад сууснаар бизнесээ хөгжүүлэх цэгцтэй мэдлэгүүдийг авсан. Цар тахлын эрсдэлтэй үед бизнесээ хамгаалж үлдэх тодорхой мэдлэг, мэдээллийг авч, ахиц гаргасандаа баярлаж байна. Хамгийн сайн чадахаараа бизнесээ хамгаалсан ч нэг цэгт очоод хүч алдаж, зогссон мэт санагдсан. Яг тэр үед ХААН Банкнаас сургалт санал болгосон нь цагаа олсон дэмжлэг юм.Сургалтад суугаад өөрийгөө хөгжүүлэхээс гадна ажилтнуудаа давхар чадавхжуулах хэрэгтэйг дэлхийн түвшний зөвлөхүүдээс сурлаа. Манай салбарт охид голчлон ажилладаг. Ажлын байрандаа удаан тогтохгүй, орж, гарах тохиолдол гарна. Тиймээс хүний нөөцөө авч үлдэх, тэднийг хөгжүүлэх, мөн цагийн менежментэд суралцлаа.Хамгийн таалагдсан зүйл нь дэлхийн түвшний менежерүүдээс манай үйл ажиллагаа захирлын хүсэл сонирхолд тулгуурлаж явдаг юм байна гэдгийг олж харсан. Тиймээс энэ алдаагаа засаж, хамтдаа хол явах стратеги боловсруулсан. Өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй, бусдыгаа дэмжиж хамтдаа урагшлахыг хичээх болсон. Энэ удаагийн хичээлд менежерээ дагуулж ирсэн. Хот, хөдөөгийн салбарт ажилладаг хүмүүсээ цалинжуулахаас гадна арай том зургаар харж, тэднийг хөгжүүлж, хамтдаа өсөн дэвжихийг зорьж байна.
“Бортот” брэндийг үүсгэн байгуулагч А.Туул: “Бортот” брэндийг хөгжүүлж, үр дүнд хүрэх арга замаа олсон
Бидний ажил хэрэгт тун хэрэгтэй, шууд нөлөөлөх сургалт авсандаа баяртай байна. Өдөр тутам тулгардаг асуудлаа шийдэх, мартаж орхигдуулдаг зүйлээ цэгцлэхэд энэхүү сургалт өгөөжөө өгнө. Ирээдүйд түүчээлэх арга замаа тодорхойлоод авлаа. Цаг үетэй уялдсан мэдээллийг өгсөн ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийнхөнд баярлаж байна.
-Энэ сургалтад хамрагдсанаараа маш олон хэрэгтэй мэдээллийг сонслоо. Ирээдүйд зөв менежментээр ажиллаж, цагаа хэмнэнэ гэж үзэж байна. Товчхондоо, хамтрагч Ч.Шинэбаяртайгаа “Бортот” брэндийг маш хурдтайгаар хөгжүүлж, үр дүнд хүргэх арга замаа олсон гэж бодож байна. Бид өв соёлоо шингээсэн, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг даавуугаар урладаг. Бидний ажил хэрэгт тун хэрэгтэй, шууд нөлөөлөх сургалт авсандаа баяртай байна. Өдөр тутам тулгардаг асуудлаа шийдэх, мартаж орхигдуулдаг зүйлээ цэгцлэхэд энэхүү сургалт өгөөжөө өгнө. Ирээдүйд түүчээлэх арга замаа тодорхойлоод авлаа. Цаг үетэй уялдсан мэдээллийг өгсөн ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийнхөнд баярлаж байна.
“Нано импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хэрлэн: Сурсан мэдсэнээ ажил амьдралдаа хэрэгжүүлээд тодорхой ахиц гаргасан
Бизнес эрхлэгч өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаараад өөрсдийгөө хөгжүүлэх цаг зав хомс байдаг. Энэ явцад би хаашаа алхаж байна, зөвдсөн үү, үгүй юү гэдгээ эргэж харах хэрэгцээ гардаг. Уг хэрэгцээг нөхөж өгсөн сайхан хөрөнгө оруулалт боллоо. Дээр нь ажил ихтэй, Ковидын хүнд үе давхацсан үед онлайн, танхим хосолж орсон нь давуу талтай байв. Өнөөдрийн сургалт танхимаар орсон нь таалагдлаа, хэрэгтэй мэдээллээ ч авлаа.
-Манай компани галын хор, дахин цэнэглэлт, багаж хэрэгслийн худалдаа эрхлэхээс гадна аюулгүй байдлын сургалт үйлчилгээ үзүүлдэг. ХААН Банкнаас зохион байгуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан дэлхийн түвшний менежерүүдийн хичээл сургалтад суусан нь олз юм. Эл сургалтад 2021 оны намар хамрагдсан. Сурсан мэдсэнээ ажил амьдралдаа хэрэгжүүлээд тодорхой ахиц гаргаад явж байна. Өнөөдөр дэлхийн түвшний менежерийн ахисан шатны сургалтад хамрагдлаа. Бизнес эрхлэгч өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаараад өөрсдийгөө хөгжүүлэх цаг зав хомс байдаг. Энэ явцад би хаашаа алхаж байна, зөвдсөн үү, үгүй юү гэдгээ эргэж харах хэрэгцээ гардаг. Уг хэрэгцээг нөхөж өгсөн сайхан хөрөнгө оруулалт боллоо. Дээр нь ажил ихтэй, Ковидын хүнд үе давхацсан үед онлайн, танхим хосолж орсон нь давуу талтай байв. Өнөөдрийн сургалт танхимаар орсон нь таалагдлаа, хэрэгтэй мэдээллээ ч авлаа. Бусад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэйгээ танилцаж, компанийн түүхийг нь сонсож, туршлагаасаа хуваалцсан минь сайхан байна. Мөн ажилтнуудаа давхар сургаж, бизнесээ өргөжүүлэх боломж олдсон нь завшаантай хэрэг.
“Amla English” сургалтын төвийн захирал Л.Сэвжидмаа: Цагийн менежментийн ачаар компани, гэрийн ажлаа хамтад нь амжилттай зохицуулсан
Тухайн үедээ гурван сартай жирэмсэн байлаа. Гурван хүүхдээ асарч, харахын зэрэгцээ байгууллага удирдаад явах амаргүй. Манайх тэр үед таван багштайгаар үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний сургалтын төв байлаа. Гэрээсээ ажиллаж, онлайнаар багаа удирдах ур чадварт суралцсан. Амьдралдаа бодитоор хэрэгжүүлж, үр дүнг нь мэдэрсэн. Хүүхдүүдээ харах, компани, гэрийн ажлаа амжуулахад цагийн менежмент тусалсан.
-Өнгөрсөн оны есдүгээр сараас “Дэлхийн түвшний менежер-I” сургалтад хамрагдсан. Олон гоё сэдвээр хичээл заасан ч хамгийн сонирхолтой нь цагийн менежмент байсан. Тухайн үедээ гурван сартай жирэмсэн байлаа. Гурван хүүхдээ асарч, харахын зэрэгцээ байгууллага удирдаад явах амаргүй. Манайх тэр үед таван багштайгаар үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний сургалтын төв байлаа. Гэрээсээ ажиллаж, онлайнаар багаа удирдах ур чадварт суралцсан. Амьдралдаа бодитоор хэрэгжүүлж, үр дүнг нь мэдэрсэн. Хүүхдүүдээ харах, компани, гэрийн ажлаа амжуулахад цагийн менежмент тусалсан. Чухал ажлаа ангилж, сар, долоо хоногоор төлөвлөж эхэлсэн. Гурван сарын дараа би долоон сартай жирэмсэн, байгууллага маань өргөжөөд 10 багштай болсон.