Монголын төр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн нуруун дээр олон жил дараатай явсан “бул хар чулуу”-г буулгах гэнэ. Ингэж чадвал төрийн шат шатны байгууллагад үүрлэсэн авлига, хүнд суртал, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах явдал үгүй болох юм байх. Мөн бизнесийн орчин эрүүл болж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа сэргэн, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр сайжирна гэх. Цар тахлаас улбаатай хямралд удаан хугацаанд дарлуулсан бизнес эрхлэгчдийг богино хугацаанд хөл дээр нь босгоход үүн шиг чухал дэмжлэг үгүй гэх боллоо. Нөгөөтээгүүр, төрийн байгууллагын нүсэр бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах хамгийн оновчтой шийдэл нь энэ гэж тайлбарлав.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэхээр төл өвлөж, хэлэлцэж буй энэх үү шийдвэр бол төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох тухай юм. Засгийн газрын гишүүд үүнийг бизнесийн салбарын хамгийн том тээг, бул хар чулуу хэмээн үзжээ. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг эрчимж үүлэх зорилгоор ийм хуулийн төсөл санаачилж. Тэд үүнийгээ төрийн зүгээс бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа онцгой халамж, дэмжлэг мэтээр ухуулан сурталчилсаар. Харин олон нийт үүний эсрэг байр суурьтай байна.
Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 25-нд УИХ-ын чуулганаар хэлэлц үүлсэн. Хуралдаанд оролцсон гиш үүдийн 62.5 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлц үүлэгт бэлтгүүлэхээр болж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Эл хууль хүчин төгөлдөр болбол МХЕГ болон тэдгээрээс байцаагчийн эрх авдаг 17 газар зөвх өн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад л төлөвлөгөөт шалгалт хийнэ, харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгж үүдийг 2025 он хүртэл энэ төрлийн шалгалтаас бүрэн чөлөөлнө хэмээн мэдээлсэн. Гагцхүү бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаатай нь холбоотой гомдол, өргөдөл, мэдээлэл холбогдох газарт ирсэн тохиолдолд л тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг төлөвлөгөөт бус шалгалтад хамруулахаар хуулийн төсөлд тусгасан гэж онцолж байв. Үндсэндээ аж ахуйн нэгж, байгууллагууд ямар нэг зөрчил, доголдол гаргахг үй л бол ойрын гурван жилд хяналт шалгалтаас холуур өнгөрнө гэсэн мессежийг олон нийтэд өгсөн. Гэтэл бодит байдалд тийм биш аж. Эл хуулийн төсөлд “Төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гааль, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахг үй” гэсэн өгүүлбэр бий. Энд дурдсан байгууллагууд төр, хувийн гэж ялгалгүй бүх аж ахуйн нэгжид төлөвлөгөөт болон төлөвлөг өөт бус шалгалтыг урьдын адил хийх нь. Тэгэхээр төрийн зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хязгаарлах тухай шийдвэр нь яамд, мэргэжлийн хяналт, газрын алба зэрэг цөөн байгууллагаас хийдэг төлөвлөгөөт бус шалгалтад л хамаатай болж таарах нь.
Эл хуулийн төслийг санаачлагч, боловсруулагчид төлөвлөгөөт шалгалтыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн төв өг чирэгдэл, дарамт учруулдаг учраас нийгэм, эдийн засгийн эгзэгтэй цаг үед тодорхой хугацаагаар хязгаарлахаас аргагүй гэж тайлбарласан. Тэгвэл бизнес эрхлэгчид үүнийг төдийл өн нэмэртэй бус шийдвэр гэж үзэж байна. Харин ч энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилт, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг сулруулах, төр болон хувийн хэвшлийн хооронд олон төрлийн зөрчил үүсэх шалтгаан болж болзошгүйг дурдлаа. Үүний оронд татвар, даатгалын уян хатан бодлого хэрэгжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдээ харж үзэх нь илүү оновчтой гэдгийг ч онцлов. Бизнесийнхэнд хамгийн дарамттай, халтай гэгдэх гааль, татвар, даатгалын асуудал эрхэлсэн байгууллагынханд хяналт шалгалт хийх эрхийг нь бүрэн “үлдээсэн” нь санамсаргүй явдал биш, цаана нь мөн л далд эрх ашиг буй хэмээн хардах хүн олон байна.
Нэгэн компанийн менежер “Бизнес эрхлэгчдэд жинхэнэ дарамт учруулдаг нь төлөвлөг өөт бус шалгалт. Байцаагчид гомдол, мэдээллийг нууцлах эрхээрээ далимдуулаад, дуртай үедээ хүссэн байгууллагаа шалгадаг. Хэн нэгэн үнэхээр гомдол гаргасан уу гэдгийг бид мэдэх аргагүй. Мэдэхгүй өнгөрөх тохиолдол олон. Энэ нь эргээд хяналт шалгалтын байгууллагынханд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах, ажил, үйлчилгээ эрхлэгчдээс хэдэн “цаас” салгах таатай боломжийг бүрдүүлдэг. Хэрэв зайлшг үй ийм байдлаар аж ахуйн нэгжүүдийг дэмжье гэвэл төлөвлөгөөт бус шалгалтыг ч зогсоох хэрэгтэй. Төлөвлөгөөт шалгалтыг урьдчилж товлодог, бүх зүйл нь тодорхой байдаг учраас байгууллагуудад дарамт болдогг үй. Угтаа бол төрийн хяналт шалгалт хэн нэгнийг дарамталж, загнаж, торгоход бус, зөвлөн тусалж, сануулж, дэмжихэд чиглэх ёстой. Бизнес эрхлэгчдийг үүнээс өөрөөр, илүү бодитойгоор дэмжих олон боломж бий. Наанадаж ажил олгогчоос авдаг нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд зогсоож болно шүү дээ. Тухайн байгууллагаас ч, ажилтнуудаас нь ч ийм шимтгэл давхар авдаг нь тохиромжг үй” гэсэн юм. Харин зочлох үйлчилгээний салбарт олон жил ажилласан нэгэн бүсгүй “Манай төрийн хийж чадах “юм” нь ердөө энэ гэж ойлгосон. Урам хугарсан. Аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж буй зүйл нь аль ч улсад байхгүй, мөлжл өг бүхий даатгалын тогтолцоо юм. УИХ, Засгийн газрын гишүүд үүнд анхаарах ёстой. Төл өвл өгөөт шалгалтыг хэсэгчилж зогсоосноор бизнесийн орчин, үйл ажиллагаа сайжрахг үй. Ойлгомжг үй нөхцөл байдал үүсгэхээс цаашг үй. Нэг бол бүгдийг нь хязгаарлах, эсвэл хэвээр нь үлдээх хэрэгтэй. Нийслэлд зарим төрлийн худалдаа, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх боломжтой болгосон нь яах аргаг үй оновчтой шийдвэр байсан. Харин төрийн хяналт шалгалтыг зогсоох нь тийм ч нэмэртэй биш” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг төлөвлөг өөт шалгалтад хамруулах хугацаа харилцан адилг үй байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, онцлог, эрсдэлийн үнэлгээ зэргээс хамаараад холбогдох байгууллагынхан хэр хугацааны давтамжтай шалгалт хийхээ шийдэж, тэдэнд зайлшгүй урьдчилж мэдэгддэг. Энэ утгаараа төлөвлөгөөт шалгалт нь аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, байнгын бэлтгэлтэй, хариуцлагатай байх хөшүүрэг болдог гэнэ. Харин үүнийг зогсоосноор тухайн байгууллагын үйл ажиллагаанд стандарт, журмаас үүдэлтэй доголдол үүсэх, зөрчил гаарах, улмаар хэрэглэгчдийг хохироох эрсдэл учирна гэдгийг хүмүүс асуудал болгож дэвшүүлсээр байна. Ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, хууль, журмыг хэрэгж үүлэхдээ хөшүүн хойрго манай орны хувьд туйлын тохиромжгүй шийдэл гэдгийг ч онцолж буй. Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн энэ тухай хөндсөн. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Үүнийг буруу шийдвэр гэж үзэж байна. Төрийн хяналт суларвал стандарт үгүй болно. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг үнэхээр дэмжихийг зорьж байгаа бол татвар, нийгмийн даатгалтай холбоотой хяналт шалгалтыг ч зогсоох ёстой” гэсэн бол Ц.Мөнх-Оргил “Бизнес эрхлэгчдийг дарамтг үй болгох ёстой гэдгийг дэмжиж байна. Гэхдээ хамгийн дарамт багатай хяналт шалгалтыг зогсоож байгаа нь тохиромжгүй санагдлаа. Аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулдаг нь иргэдийн гомдол, мэдээлэлд тулгуурладаг гэх төлөвлөгөөт бус шалгалт. Салбаруудаа эрсдэлээр нь үнэлээд, нэн шаардлагатайг нь хянаж шалга гэсэн болохоос биш, тэр чигт нь хал гээг үй. Заавал ингэж хууль батлахгүйгээр, МХЕГын дарга эрх үүргийнхээ хүрээнд үүнийг шийдчих боломжтой байсан” гэсэн юм.
Зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл цагаа олсон ч байгаа оноогүй гэдэг нь энэ бүхнээс тод томруун харагдаж байна. Нэгэнт байгаа оноог үй учраас (төлөвлөгөөт бус шалгалтад чиглээг үй) эл хуулийг хэрэгжүүлсэн ч, эс хэрэгжүүлсэн ч асуудал шийдэгдэхгүй нь. Тэгэхээр аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих чин хүсэл эрмэлзлээр оргилж буй төр, засаг гэнэтийн буюу төл өвл өгөөт бус шалгалтыг “эрүүл” болгоход цаашид анхаарах шаардлагатай. Гэлээ гээд энэ төрлийн шалгалтыг ор тас үгүй хийж, түр хугацаагаар зогсоох бус, үүнийг хариуцдаг, хийдэг албан тушаалтнуудынхаа ёс зүй, харилцаа, хандлага, ажлын арга барил, гүйцэтгэлд анхаарах хэрэгтэй. Угтаа асуудал шалгалтад бус, түүнийг будилаантуулдаг, ашиг сонирхолдоо дийлдсэн албан тушаалтнуудад л бий шүү дээ.
Бэлтгэсэн Ж.Сувдмаа