Төв талбайд залуус жагсаж байна. Тэд төр засгаас ажлаа хийж, цалин нэмэхийг шаардаж буй. Жагсагчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд нарт хандаж долоон шаардлага тавьжээ. Өдөржин жагсаж, шаардсаны эцэст УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төв төлбайд гарч ирлээ. Тэрбээр та бүгд “Үнийн өсөлтийг бууруулах, цалин нэмэх, татварын дарамт багасгах, Үндсэн хуулийн дээр гарсан Ковидын хууль, Зөрчлийн хуулиа өөрчлөх, цэцэрлэгийн сугалааг болиулах, УИХ-ын гишүүд, иргэд хуулийн өмнө эрх тэгш байх эрхтэй болго, Эрүүгийн хуулийн 22.1 буюу авлигын хэргийн зүйлчлэлийг илүү хариуцлагатай болгох долоон шаардлага тавьжээ. Та бүгдийн саналыг Ерөнхий сайдад танилцуулна. Дараа нь Засгийн газар хуралдаж, шийдэл гаргана” гэв.
Харин залуус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч иртэл хүлээхээ илэрхийллээ. Залуус дорвитой шийдвэр гартал тууштай тэмцэх аж.