Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийсээр ирсэн. Тухайлбал, өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 32 авто угаалгын газруудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгажээ. Мөн үеэр авто угаалгын газруудын ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тараасан байна.