Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "E Mongolia"-ийн фэйсбүүүк хуудас цахим халдлагад асуудлаар дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал, тэрбээр
"E Mongolia системийн фэйсбүүк хуудсыг алдсан асуудал энэ оны гуравдугаар сарын 27-нд гарсан. Гэхдээ тус системийн олон нийттэй харилцах чат халдлагад өртөөгүй, тусдаа байдаг тул иргэд мэдээллээ алдсан хэмээн айх хэрэггүй. Энэ үйл явдал маш том сануулга гэдгийг ойлгож авсан. Холбогдох ажилчдад хариуцлага тооцсон" гэлээ.