БНХАУ-ын Сычуань мужийн Аба аймагт орших Кирти сүмийн өмнө хоёр төвд лам өөрийгөө шатаасан тухай “Save Tibet” цахим хуудсанд мэдээлжээ. Тэднийг Лувсангийн Галсан, Лувсангийн Гончиг гэдэг, өдгөө 18-19 настай гэнэ. АР агентлагийн мэдээлснээр хоёр ламын нэг нь нас барсан, нөгөөгийнх нь бие тун муу байгаа аж.
Харин “Лам нар өөрийгөө шатааж эхлэхэд галыг нь унтрааж амжсан тул бага зэрэг түлэгдсэн, тэднийг эмнэлэгт хүргэсэн” гэж “Синьхуа” агентлаг дамжууллаа. Төвдийг Хятадаас салан тусгаарлаж, Далай ламыг Төрийн тэргүүн болгохыг хүссэн лам нар Сычуаньд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, амиа егүүтгэхийг оролдох нь ихэссэн билээ.
Энэ оны зургаа, наймдугаар сард бас л хоёр лам өөрийгөө шатаасан юм.