Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж иргэдээс дуудлага болон цахимаар ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна" гэв.
Түүнчлэн “11 11” төвийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж, төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий сайдын ажлын албанд шилжүүлсэн гэдгийг тэрбээр хэлсэн юм.