Америкийн Охайо мужийн Колумбус хотод оршин суугч Рут Грегсон хэмээх эмэгтэйг цагдаа нар өнгөрсөн жилээс “онилон” судалж эхэлжээ. Учир нь түүний хөршүүдийн гэрээс үнэт эдлэл алга болоод байсан бөгөөд үүнд 83 настай түүнийг сэжиглэсэн ч ямар нэгэн нотолгоо ололгүй саяхныг хүрчээ. Гэр дүүрэн мууртай, өндөр настай, ганц бие эмэгтэйг хулгайн хэрэгт сэжиглэх шалтгаан байсан гэнэ. Тодруулбал, хөршүүдийнх нь ярьснаар гэрээсээ үнэт эдлэлээ алддаг өдөр хашаанд нь муур явж байсан талаар бүгд мэдүүлжээ. Гэсэн ч Рут хатагтайн муур гэж батлах боломжгүй. Тэгж байтал өнгөрсөн сарын эхээр сувсан зүүлт зуусан нэгэн муур тэр хавиар ажиллаж байсан мөрдөн байцаагчидтай таарсан аж. Колумбус хотын цагдаагийн дарга Ким Жейкобс “Мөрдөгчид гурван цагийн ажиглалтынхаа явцад Рутын гэрийн муурнууд хөршүүдийнх рүү нь орж, гарч байсан” гэжээ. Энэ хугацаанд нэг нь тийнхүү газар дээрээ “гардуулсан” учраас 84 настай эзэнтэй нь ярилцаж, эцэст нь баривчилжээ. Байцаалтын үеэр настан муурнууддаа хулгай хийхийг заасан гэдгээ хүлээсэн бөгөөд ийм зорилгоор 65 “хулгайч” тэжээх болсон гэнэ. Түүний “хулгайч хүүхдүүд” сүүлийн 10 гаруй жилд 5000 гаруй айлд нэвтэрч, барагцаагаар 650 000 орчим доллароор хэмжигдэх үнэт эдлэл зууж иржээ. Өдгөө эл хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд настан шоронд хоригдох нь тодорхой ч түүнд хэдэн жилийн ял шийтгэх нь тодорхой бус байна.
Бэлтгэсэн Ж.Хаан