Австрийн Вена хотод болж байсан Ираны цөмийн хэлэлцээг түр зогсоосон нь Цагаан ордон нөхцөл байдлыг ашиглан дотоодын улс төрийн асуудлаа шийдвэрлэхээр оролдож байгаатай холбоотой гэж Ираны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Саид Хатибзаде мэдэгдэв. Гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа бол АНУ улс төрийн шийдвэрээ гаргах ёстой гэж тэрбээр хэлжээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг анхны хэлбэрээр нь сэргээж, АНУ-ыг олон талт эл хэлэлцээрт буцаан оруулах найман удаагийн хэлэлцээ гадаад хүчин зүйлийн улмаас завсарлахад хүрсэн юм. Хэлэлцээг хоёрдугаар сарын сүүлчээс өмнө дуусгах ёстой байв.