Куба улс зорчигчдоос коронавирусийн шинжилгээ, эсвэл вакцины гэрчилгээ шаардахгүй гэж Эрүүл мэндийн яам нь мэдэгдэв. Шинэ журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Харин мэргэжилтнүүд аялагчдаас хэн нэгнийг санамсаргүй байдлаар сонгож, “SARS CoV-2”-ийн шинжилгээ үнэ төлбөргүй авах гэнэ. Мөн амны хаалт зүүх, гараа ариутгах шаардлага хэвээр байна. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, цар тахал эхэлснээс хойш Кубад нэг сая гаруй хүн коронавирусээр өвчилснөөс 8.5 мянга гаруй нь нас баржээ.