Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарь гаргажээ.
Хуваарь ёсоор нийгмийн халамжийн тэтгэвэр, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж болон бусад хөнгөлөлт, тусламжийн мөнгийг дөрөвдүгээр сарын 14-нөөс олгох бол өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг 20-ноос өгч эхлэх гэнэ. Харин ахмадуудад өгдөг насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгох юм байна.