Монгол Улсын Гадаад Харилцааны Яам/ГХЯ/, Бүгд Найрамдах Польш Улсын/БНПУ/ Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Варшав хотноо БНПУ-ын ГХЯ-нд болов. Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин, Польшийн талаас Гадаад хэргийн Дэд сайд М.Пшидач нар тэргүүлэв.Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Польшийн харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, улс төр, эдийн засаг, худалдаа, геологи, дэд бүтэц, соёл, боловсрол болон бусад салбарт өргөжин бэхжиж буйг талууд тэмдэглэлээ.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлууд, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээний талаар ярилцав.
Талууд хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, иргэд консулын харилцаа, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бүс нутгийн асуудлууд зэрэг сэдвээр ярилцаж, олон улсад өрнөж буй цаг үеийн бусад асуудлаар харилцан байр сууриа танилцуулж, мэдээлэл солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.